Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар Москва хотноо энэ сарын 24-нд WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын мэргэжлийн боксчин Сослан Баевтай тулалдаж ялан WBA холбооны Азийн аварга болоод байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө Гавьяат цолны найраа хийсэн түүний дараагийн тулаан хоёрдугаар сард товлогдсон. Өнөөдөр тэрбээр дараагийн тулаанаа хийхээр ОХУ-ыг зорилоо.