Нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварын хамгийн олон тохиолдлын тоо энэ сарын 19,20-ны өдөр бүртгэгджээ. Энэ удаагийн давалгаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусний эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30 054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэлдээ онцоллоо. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Багцын хувьд хүрэлцээтэй байгаа аж.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах үүднээс  400 гаруй мэргэшигч эмч болон МУЗН-ийн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих