“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болно.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. Энэ удаагийн XXXIII тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглоно.
Иван Ярыгиний "Гран при"-гээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.
Красноярскт зодоглох монгол бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян
61 кг: Н.Наранхүү, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл, Д.Балжинням
65 кг: Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ
70 кг: Э.Тэмүүлэн, Ж.Далайдорж, Г.Бэгзжав
74 кг: Б.Бямбадорж, Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр
79 кг: Э.Бямбадорж, Д.Батзул, А.Дөлгөөн
86 кг: М.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн
92 кг: Д.Оргилох, М.Цогтгэрэл
97 кг: Ө.Батзул
125 кг: Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш
53 кг: Б.Хулан, Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг
55 кг: Г.Отгонжаргал, Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн
57 кг: Х.Болортуяа, Б.Марал
59 кг: Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн
62 кг: Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд
65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг