/The Straits Times/. Бид 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 5-12 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулах хөтөлбөрийг эхлүүлнэ хэмээн Малайзын Эрүүл мэндийн сайд Келли мэдэгдлээ.
Түүний хэлж буйгаар хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакцин энэ сарын 31-ний өдөр Малайз улсад ирэх төлөвтэй байгаа юм.
Хүүхдүүдийг найман 7 хоногийн зайтай 2 тун вакцинд хамруулах бөгөөд вакцин нь 0.2 мл, 10 микрограмм мРНХ агуулсан байх юм. Өөрөөр хэлбэл энэ нь насанд хүрэгчдэд зориулсан вакцины гуравны нэгтэй тэнцүү гэсэн үг юм.
Улмаар 1 дүгээр сарын сүүлчээс эхлэн гар утасны тусгай аппликейшн ашиглан хүүхдүүддээ цаг авч вакцинжуулалтад хамруулах бөгөөд вакцинжуулалтыг 2 дугаар сарын 3-ны өдөр Куала Лумпур хот дахь Тунку Азиза эмнэлэгээс эхлүүлэх аж.