Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од NBA-гийн тамирчин болох мөрөөдөлдөө улам ойртсоор байна. Тэрбээр АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулийн багийн гишүүн болсон билээ.
Ш.Энхийн-Од энэ амжилтаараа Америкийн оюутны спортын холбоо /NCAA/-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болоод байгаа юм.
Америкийн коллежийн сагсан бөмбөгийн тухай мэдээллийг голчлон хүргэдэг алдарт “Slam” сэтгүүл коллежийн шилдэг 100 тоглогчийг тодруулахад тэдний нэгд “Дэйтон” их сургуулийн багт тоглож буй Ш.Энхийн-Од багтжээ.