Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг томилжээ. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг томилжээ.

БОАЖ-ны дэд сайдаар Сангийн яамны Төсвийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулгыг, МХЕГ-ын даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилсон байна. Харин ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг томилжээ.

Мөн хурлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг ажлын хариуцлага алдсан хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Сэтгэгдэл бичих