Өнгөрсөн оны 9-р сараас хойш коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3088 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны 9-р сарын 24-нөөс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм.

Тодруулбал, халдварын тохиолдол 3000 давж байсан тохиолдол 2021 оны 9-р сараас хойш бүртгэгдээгүй бөгөөд мөн оны 9 дүгээр сарын 7-нд 3963 тохиолдол батлагдсан тухай ЭМЯ-наас мэдээлж байсан нь манай улсад нэг өдөр илэрсэн хамгийн олон тохиолдол юм. Өчигдөр Улаанбаатар хотод 1708, хөдөө орон нутагт 1380 тохиолдол бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 232, Орхон аймагт 179 тохиолдол илэрсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 8882 хүний 2862 хүний биеийн байдал хөнгөн, 5092 нь хүндэвтэр, 875 нь хүнд, 53 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 41 854 хүн байгаа аж.

Сэтгэгдэл бичих