Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн "Бүдүүн харгайт" хэмээх газарт малчин Ц.Урандэлгэрийн бэлчээрт явсан мал руу энэ сарын 14-нд чоно дайрчээ.
Ингээд маргааш нь чононд орсон малын сэг зэм байгаа газар түүний эхнэр М.Туяа, хадам дүү болох малчин М.Галбадрах нар очтол уг чоно байсан бөгөөд тэдэн рүү дайрч М.Галбадрах морьноосоо унахад дайран ирсэн чоныг тэрбээр хүзүүдэж аваад ноцолдож байх хооронд түүний эгч М.Туяа бууны бөгсөөр чоныг цохиж устгасан баатарлаг үйл явдал болжээ.
Уг үйл явдлын мөрөөр тус сумын холбогдох албаны хүмүүс очиж газар дээр нь шинжилгээ хийхэд тухайн чоно нь галзуу чоно болох нь батлагдсан гэж орон нутгийн “khovdtimes.mn”-аар дамжуулан мэдээллэсэн байна.