Бар жилийн шороон үхрийн шинж

оруулсан Алсын Хараа
Гарах гэж байгаа жилийн үхэр их бие нь ногоон, дөрвөн шийр нь улаан, эвэр нь шар, толгой нь цэнхэр, үхэр хариулаач хөл нүцгэн үхрийнхээ хажууд алхаж байна.
Энэ зургаар жилийнхээ үрийг тодорхойлдог. Зураглалаас жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, төр засгийн томчуудад маш муу.
Улс орон, иргэд хямралтай, хойд зүгээс аюул буй гэж байна. Энэ бол тун эвгүй өгүүлбэр. Дээдэст гэм их, хаан бээр харлаг албатад бууна. Хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрнэ, залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэсэн байна.
Тэгэхээр гарч байгаа бар жилийн өвлийн адаг сард цас их унаж зуд болно. Газрын, галын, усны аюул их гарах тул анхаар гэж байна. Газар шилгээх нь, үер ус, ган гачиг болох нь байгалийн эвгүй жил болохыг сануулъя. Өвс мод, цэцэг жимс, ургац арвин байх боловч шим дунд зэрэг. Малд сайн, хүнд муу гэжээ.

Сэтгэгдэл бичих