УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт өнөөдөр болно. Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлж буй юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн энэ сарын 14-ний хурлаар 2021 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаахаар шийдвэрлэсэн байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн санал
· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Ерөнхий сайдын танилцуулга.
· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
· Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажиллах журмын тухай УИХ-ын тогтоолын төсөл
· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүн.
· Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох.
· Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслол.
· Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт