АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 онд 335 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 6.7 хувиар нэмэгджээ.
Авлигын гэмт хэрэг ийнхүү нэмэгдэхэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 18 (8.2%)-аар, хахууль авах гэмт хэрэг 7 (10.4%)-гоор, хахууль өгөх гэмт хэрэг 5 (12.5%)-аар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (2.0 дахин)-аар, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг 3 (42.9%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
Бүртгэгдсэн 335 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 237 (63.2%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 74 (19.7%) нь хахууль авах гэмт хэрэг, 45 (12.0%) нь хахууль өгөх гэмт хэрэг, 10 (2.7%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 6 (1.6%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг, 3 (0.8%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байгааг МҮСХ-ноос мэдээллээ.