Бараг бүх утас зөөврийн баттерэйтай байсан үе бий. Харин тэгээд "iPhone" брэнд салдаггүй шингэн баттерэй хэрэглэх болсноор бусад үйлдвэрлэгч нарч тэр жишгийг дагах болсон билээ.
"Apple"-ийн нөлөөгөөр 2020 онд бараг бүх томоохон компаниуд гар утсандаа салдаггүй баттерэй суулгах болсон билээ. Гэхдээ хэрэв Европын Холбоо үүнд цэг тавих шийдвэр гаргасан бололтой.
Нидерландын "Het Financieele Dagblad" сонинд хэвлэгдсэн мэдээллийн дагуу Европын Комисс гар утаснууд салдаг баттерэйтай байх ёстой гэсэн хуулийн төсөл бэлдэж байгаа тухай баримт бичиг ил болжээ. Эдгээр баримтууд олон нийтэд нээлттэй биш тул ЕХ энэ хууль тогтоомжийг дагаж мөрдөх баталгаа байхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэхүү хуулийн төслийг 3-р сарын дундуур хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.
Баттерэйн хүчин чадал буурах нь хүмүүсийн гар утсыг солих үндсэн шалтгаануудын нэг юм. Тийм учраас үйлдвэрлэгч нар салдаггүй баттерэй суулгах замаар тухайн утасны хэрэглээний насыг улам богино болгох арга хэрэглэх болсон юм. Мөн саяхан "Apple" компани системийн өөрчлөлт хийх бүрт хуучин утасны хүчин чадал болоод цэнэг зарцуулалтыг нэмэгдүүлэх өөрчлөлт хийж байсан нь илэрсэн учраас ийм хуулийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм.