Коронавируст халдварын үед хүн, байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэв

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдаанаар коронавируст халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан.

Уг журмыг анх коронавируст халдвар тархаж эхэлж байхад баталсан бөгөөд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийт хүн амын 66.6 хувь вакцины хоёрдугаар тунд, 30 хувь гуравдугаар тунд хамрагдсан тул шинэчлэх шаардлага үүссэн байна.

Өмнөх журмаар “улбар шар” түвшинд ресторан, кофе шопоос эхлээд дотоод орчинд ажилладаг 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсныг 15 болгон бууруулсан. Харин “шар” түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар заасан байсныг өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар шийдсэн. Мөн аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааны онцлогт тохируулан тусгай журам боловсруулж мөрдөхөөр тусгасан. Тодруулбал, тухайн байгууллагад халдвар бүртгэгдсэн тохиолдолд ямар зохицуулалт хийхээ тэр журмаараа зохицуулна. Журмыг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.

Сэтгэгдэл бичих