Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байна

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө.  Тэрбээр "Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар,

  • Нэгдүгээр тунд 2.2 сая
  • Хоёрдугаар тунд 2.1 сая
  • Дархлаа сэргээх нэмэлт тунд 955 мянга
  • Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байгаа.

Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар өнгөрсөн иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулна.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал 18-25 насны бүлгийнхний хамрагдалт хамгийн бага байгаа бол 60-аас дээш насныхан идэвхтэй байна" гэв.

Сэтгэгдэл бичих