Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв.
Энэхүү барилдаанд Монгол Улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч сорин барилдсанаас Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдэв.
Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.