Хөлбөмбөгийн бүх тэмцээн маргаашнаас хаалттай явагдана

оруулсан Алсын Хараа

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны бүх тэмцээн “Ковид-19” цар тахлын халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа учраас 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хаалттай явагдахаар болсныг мэдэгдлээ. Энэ нь нийт тамирчид, багш дасгалжуулагч болон хөгжөөн дэмжигч, үзэгчдийг шинээр дэгдсэн халдварын эрсдлээс хамгаалах үүднээс уг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. МХБХ-ны бүх тэмцээн, уралдааны мэдээ мэдээллийг холбооноос цаг алдалгүй хүргэж ажиллах юм байна. Хөл бөмбөгийн баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжигч та бүхэн хувийн ариун цэвэр болон халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулахыг МХБХ-ноос уриаллаа.

Сэтгэгдэл бичих