Хоёр жил завсарласан Сар шинийн барилдаан 2 өдөр үргэлжилнэ

оруулсан Алсын Хараа

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн /2022.02.02/-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдөр болно.

Барилдаан 2022 оны нэгдүгээр сарын 31-нд /битүүний урд өдөр/ болон хоёрдугаар сарын 1 буюу битүүнд болох юм байна. Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Сар шинийн уламжлалт барилдаан 1963 оноос хойш 56 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан /Ковид-19/ цар тахлын улмаас 2020 болон 2021 онуудад анх удаа зохион байгуулахгүй өнжсөн билээ.

Сэтгэгдэл бичих