Дэлхийн 162 оронд тархаад буй коронавирусийн халдвар аюулын хэмжээнд хүрч улс орнууд урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авсаар байна. Тухайлбал, ОХУ халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хилээ хааж, гадаадын иргэдийг оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин “Коронавирусийн халдварын аюулгүй байдлыг хангах, тархалт нэмэгдэхгүй байх арга хэмжээг авах нь зүйтэй. Тиймээс хилээ хааж байна” гэжээ.
Гэхдээ зөвхөн гаднаас буцан ирж байгаа ОХУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэх бөгөөд ачаа бараа тээвэрлэж байгаа галт тэрэг, усан онгоц, ачааны автомашины жолооч нарыг нэвтрүүлэх юм. Мөн албан ёсны ажлаар явж буй төлөөлөгчид, дипломат албаны болон тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг нэвтрүүлэх юм байна.
ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 93 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс найман хүн эдгэрч, 85 хүн эмчлүүлж байна.