"МИАТ" ТӨХК энэ оны нэгдүгээр улиралд хийх олон улсын нислэгийн хуваарийг танилцууллаа.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус компани хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгаж байгаа. Үүнд:
Сөүл хотын чиглэлд 1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрийн нислэг мөн 2 дугаар сарын 8,15,22-ны өдрийн нислэг, мөн Токио чиглэлд 1 дүгээр сарын 30-ны өдрийн нислэгийг цуцалсан. МИАТ компани цуцулсан нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцан зохицуулж байна. Гадаад улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг буцаан олгож байгааг МИАТ ТӨХК мэдээлжээ.