Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээг цахим болгон, e-Mongolia системд нэгтгэлээ.
Тодруулбал,
Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
Гадаадын иргэний бүртгэл
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ.
Түүнчлэн, Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг энэ онд цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээ авах боломж бүрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээлэв.