Сайжруулсан шахмал түлшний найрлага, орц стандарт хэмжээнд байна

оруулсан Алсын Хараа

Олон улсад нүүрсний хүхрийн агууламж 1 хувиас бага байвал аюулгүй гэж үздэг байна. Тэгвэл АМГТ-ны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээгээр манай улсад хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний хүхрийн агууламж 0.94 хувьтай гарч стандарт хэмжээнд байгаа талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсээс мэдээллээ.

НМХГ “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагийн хяналт тавин гүйцэтгэж байна. Ингэхдээ шахмал түлшний орц, найрлагыг хянаж, стандарт шаардлагыг тавин мөрдүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтыг байгаль орчин, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хийж, шахмал түлшний чийг, үнс болон ичлэг байдал, хүхрийн агууламжийг хянахаас гадна шинжилгээ хийж байна.

Үйлдвэрээс гарч буй шахмал түлш баталсан орц нормын дагуу бат бөх, хэм хэмжээндээ хүрч буй техникийн болон элементийн шинжилгээг хянадаг аж. Шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийг 10 хувь байх ёстойгоос 1.9-5.8 хувь, хүхрийн хэмжээ 1 хувиас бага байхаас 0.9-094 хувьтай гарчээ. Бат бөхийн хэмжээ 80 хувиас их байхаас 94.9-95.2 хувьтай байна.

Сэтгэгдэл бичих