Улсын онцгой комиссын хуралдаан дуусч, хуралдаанд гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн үзэж Баян-Өлгийн аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Цагаан нуурын боомтоор Казахстан улсаас орж ирсэн 192 хүнийг эмнэлэгт болон гэрээр тусгаарлаад байна" гэж УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэллээ.
"Голомтын бүс нутгаас өөрийн иргэдээ авчрах нь их эрсдэлтэй ажил гэдгийг бид бүгд мэдэж байсан ба бид тэр хэмжээгээр ч бэлтгэлээ хангасан. Монголын 750 орчим иргэн одоогоор ирээд байгаа ба нэг өрөөнд цөөхөн хүн байхаар байрлуулж, шинжилгээ авч ажиллаж байна. Ойр ойрхон халуун үзэж, шинжилгээ авч байна. Тиймээс иргэд маань тайван бай, сандрах хэрэггүй. Худал мэдээлэлд бүү автаарай” гэв.
Түүнчлэн "Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн байгаа" гэв.