Тивийн аваргын төлөө өрсөлдөх залуу боксчид тодорлоо

оруулсан Алсын Хараа

Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 20-30-нд болох боксын 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд  Монгол Улсаас 15 залуу тамирчин /эрэгтэй 8, эмэгтэй 7/ өрсөлдөнө. Энэ сарын 3-4-нд Спортын төв ордны Боксын зааланд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байна.

Эх орноо төлөөлөн тивийн аваргын төлөө тулалдах тамирчдыг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 48 кг жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63,5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар шалгарсан байна.

Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар хүч үзэхээр болжээ.

Монголын баг тамирчдыг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх ахлах бөгөөд багийн дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нар ажиллана. Тус тэмцээнд Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Б.Атарбаяр шүүгчээр ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих