/Reuters/. Нэгдүгээр сарын 10-ны даваа гарагт АНУ-д коронавирусний халдварын 1.13 сая шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.
АНУ-ын бүх муж улс өнгөрсөн хоногийн өвчлөлийн талаарх мэдээллээ нийтэлж амжаагүй байгаа бөгөөд халдварын тохиолдлын тоо үүнээс ч их байх төлөвтэй байна. Тус улсад өмнөх дээд үзүүлэлт нэгдүгээр сарын 4-ний өдөр бүртгэгдэж, 1 сая гаруй тохиолдол илэрсэн юм. АНУ-д “омикрон” хувилбар тархсан улмаас өвчлөл эрс нэмэгдсэн байна. Үүнээс өмнө 12 дугаар сарын 31-нд 590 мянга орчим тохиолдол илэрч байв.
Түүнчлэн ковидын халдвартай эмнэлэгт хэвтсэн хүний тоо өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 132 646 болжээ.