Монгол Улсад амьсгалын замын 10 гаруй өвчин бүртгэгдэж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад өнөөдрийн байдлаар амьсгалын замын 10 гаруй өвчин бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Монгол Улсад томуу, томуу төст өвчний оргил үе коронавирусний омикрон хувилбарын тархалттай давхцаж байна. Өнөөдрийн байдлаар томуу төст өвчний 4 вирус, томуугийн А хүрээний N2H3 вирус орчилд орсон байна. Мөн коронавирусний улирлын томуу үүсгэдэг дэд хэв шинж, коронавирусний дельта, омикрон зэрэг хувилбар тархаж байгаа. Эдгээр нь бүгд амьсгалын замаар халдварладаг” гэлээ.

Халдварыг томуу болон томуу төст өвчин үү, КОВИД-19 цар тахал уу гэдгийг PCR шинжилгээгээр тогтоодог гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.

Ташрамд дурдахад, коронавирусний хувилбарыг генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог байна. Генийн дараалал тогтоох шинжилгээг нэг хүнд хийхэд дунджаар 1 сая төгрөг зарцуулдаг байна. Иймд дүүрэг, орон нутагт бүртгэгдсэн коронавирусний “эерэг” сорьцоос түүвэрлэж дээрх шинжилгээг хийдэг гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэллээ.

Сэтгэгдэл бичих