/Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Тяньжин хотод “COVID-19”-ийн дотоодод халдварласан 20 шинэ тохиолдол илэрлээ гэж тус хотын эрх баригчид ням гарагт мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь шинж тэмдэггүй байсан бөгөөд бүх өвчтөнийг нэмэлт оношилгоонд хамруулж, эмчлэхээр эмнэлгүүд рүү шилжүүлсэн гэж хотын “COVID-19”-ийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
Тяньжин хотын оршин суугчдаас шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг хүсэж байгаа юм. Мөн хотоос гарах иргэд 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний гэрчилгээ, эрүүл мэндийн ногоон кодтой байх ёстой байна.
Харин халуурч байгаа иргэдийг Тяньжинаас гарах, БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу нэвтрэхийг халдварын эрсдэл буурах хүртэл хориглоно. Одоогоор Тяньжинд эпидемиологийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.