“Файзер” компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа 9 сар болгон гаргаж эхэлжээ.
“Файзер” компанийн үйлдвэрлэсэн "Комирнэти" вакциныг хадгалалтын зөв горимд буюу Цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчид хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин 3 сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг ДЭМБ-аас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Файзер” компанид хүргүүлсэн байна.
Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил гурван сараар сунгагдаад байна.