Коронавируст халдварын 649 тохиолдол батлагдав

оруулсан Алсын Хараа

 Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 649 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 465 нь нийслэлд, 174 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 10 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 33 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас барснаар нийт 2001 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4090 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • биеийн байдал хөнгөн 1020,
  • хүндэвтэр 2560, хүнд 474,
  • нэн хүнд оноштой 36 хүн байна.

Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 10 510 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих