/Xinhua/. Хятадын эрдэмтэд гараг хоорондын "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дэлхийд авчирсан сарны хөрсний дээжээс ус илрүүлжээ.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
"Бидний тооцоолсноор, хөрсний дээжид 120 ppm (сая доль) ус агуулагдаж байгаа бөгөөд сарны хөрсөнд ус бий болоход нарны салхи ихээхэн нөлөөлсөн" гэж эрдэмтэд мэдэгджээ.
"Чанъэ-5" станцыг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хайнань арлын Вэнчан сансрын буудлаас "Чанжэн-5" зөөгч пуужингаар хөөргөж, сар луу илгээсэн юм. Мөн оны 12 дугаар сарын 17-нд "Чанъэ-5"-ын буугч төхөөрөмж Хятадын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт амжилттай газардаж, уг төхөөрөмж 1731 грамм сарны чулуулгийн дээжийг дэлхийд авчирсан билээ.
Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болсон юм. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын "Луна-24" станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирчээ.