/RIA Novosti/. Казахстанд даваа гаргийг тус улсад болсон үймээний үеэр амь алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Одоогоор хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна.
Эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүний тоо 164-т хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлсэн боловч удалгүй мэдээллээ устгажээ.
Эрүүл мэндийн яамных нь мэдээллээр, Казахстанд эмх замбараагүй байдал дэгдсэнээс хойш Алматы хотод 103, Кызылорда мужид 21, Жамбыл мужид 10, Алматы мужид найман хүн амиа алдсан байна.
Казахтаны Эрүүл мэндийн яам мөн ням гарагт мэдээлэхдээ, үймээний үеэр 2 265 хүн эмнэлгийн тусламж хүссэний 1 100 орчим нь Алматы хотын иргэд байсан гэжээ. Амиа алдагсдын дунд гурван хүүхэд байгааг тэмдэглэсэн байна. Казахстаны Хүүхдийн эрхийн омбудсмен Аружан Саин 11, 15 настай өсвөр насны хүүхэд, мөн дөрвөн настай охин амиа алдсан болохыг нотолжээ.