Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 19, хоёрдугаар тунд 26, гуравдугаар тунд 625, дөрөвдүгээр тунд 681 нийт 1351 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд, 48.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 0.25 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3000 жирэмсэн эх, 12-15 насны 68372 хүүхэд, 16-17 насны 26947 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.