Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 773 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт, 33 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутгаас хамгийн олон буюу 17 тохиолдол Орхон аймагт батлагджээ.
Коронавируст халдварын улмаас манай улсад нийт 1995 хүн эндээд байна. Одоогоор 3207 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 415 хүүхэд, 201 жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 6737 хүн байгааг ЭМЯ мэдээллээ.