Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж буй энэ үед Татварын ерөнхий газраас уриалга гаргажээ. Уриалгад, "Татвар төлөгчид татварын албаны etax.mta.mn, ebarimt системүүд ашиглан цахимаар татвараа төлснөөр халдвараас хамтдаа сэргийлэх боломжтой юм. Иргэн та татвараа төлснөөр коронавируст халдварын эсрэг ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангаж байдаг билээ" хэмээн мэдэгджээ.
Үүний өмнө татварын байгууллагаас татварын тайлан илгээх боломжгүй болсон татвар төлөгчдийн хүсэлтийн харгалзан НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг энэ оны 3 дугаар сарын 13-нийг дуустал сунгаад байсан юм.