Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ. Галыг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Тус үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр гурван барилга шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 05:06 цагт НОБГ-т ирсэн хэмээн тус газраас мэдээлэв.