Өнөөдөр 3794 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийгээд байна

оруулсан Алсын Хараа

Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой болсон бөгөөд өнөөдөр өглөөний байдлаар 3794 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ.

Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

Дээд офицер /Генерал/-65 насны

Ахлах офицер -60 насны

Дунд офицер, ахлагч -55 нас

Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.

Сэтгэгдэл бичих