“Улаанбаатар Их дуулга” тэмцээн 6 дугаар сард болно

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2022 оны шинэ улиралд зохион байгуулах Их дуулга, Гран при тэмцээнүүдийн товыг зарлалаа. Энэ онд ОУЖБХ-ноос 11 Их дуулга, 2 Гран при тэмцээн зохион явуулна. Харин жүдо бөхийн тивийн болон бүх насны ангиллын 100 гаруй олон улсын тэмцээн 2022 онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Португал улсад нэгдүгээр сарын 28-30-нд болох “Одивелаш Их дуулга” тэмцээн /30 орны 210 жүдоч/-ээр 2022 оны улирал эхэлж, 12 дугаар сард Мастерс тэмцээнээр өндөрлөх бөгөөд тус тэмцээн хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.

Цар тахлын улмаас 2 жил цуцлагдсан “Токио Их дуулга” энэ жил болох бөгөөд 6 дугаар сард Монголын нийслэл хотноо “Улаанбаатар Их дуулга” тэмцээнийг МЖБХ зохион байгуулах юм. Харин насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 7-13-нд Узбекистан улсад болно.

 

Сэтгэгдэл бичих