Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх зааварчилгаа

оруулсан Алсын Хараа

Цэргийн бүртгэл өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна. Энэ жилийн онцлог нь цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Энэ оны 1-р сарын 21-ээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээрэй. Тус бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой.

Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм. Цэргийн бүртгэлээ хэрхэн цахимаар хийлгэх тухай зааварчилгааг танилцуулж байна.

 

 

Сэтгэгдэл бичих