Улсын хэмжээнд халдварын 585 тохиолдол нэмж бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 585 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Энэ нь халдварын тохиолдлын тоо өмнөх өдрийнхөөс 97-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 385 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 47 тохиолдол Өмнөговьаймагт батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1992 хүн эндээд байна.
Одоогоор  халдвартай 2474 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 хүний биеийн байдал нэн хүнд байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 4046 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих