Чилид “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарина

оруулсан Алсын Хараа

/CNN/. Чилид “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдэд ирэх хоёрдугаар сараас тарьж эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгджээ.

“Бид иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эн тэргүүнд тавьж байгаа учраас дөрөв дэх тунгийн вакцинжуулалтыг хоёрдугаар сараас юм уу шаардлагатай үеэс эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна.

Чилийн иргэдийг вакцины нэмэлт тунд өнгөрсөн оны наймдугаар сараас хамруулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хүн амын 86 орчим хувь буюу ойролцоогоор 16.5 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ.

Ингэснээр Чили нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй орнуудын нэгд тооцогдож байгааг Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл харуулж байна.

Сэтгэгдэл бичих