Улаанбаатар хотноо 2022 оны 4 дүгээр сард болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг МЧБХ-ноос Азийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.
Энэхүү тэмцээнд оролцох үндэсний шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг МЧБХ-ноос нэгдүгээр сарын 12-14-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулах юм. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдийг шалгаруулна.