ХЯТАД ИРГЭНИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮД 28-32 НАСНЫ 1 ЭМЭГТЭЙ, 4 ЭРЭГТЭЙ БАЙЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Хятад улсын иргэний 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг өчигдөр илрүүлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй байжээ. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ хар өнгийн баг зүүж, БНХАУ-ын 46 настай Ф-г айлган, гэмтээж, орчуулагчийнх нь хамт гарыг нь хүлж байгаад дээрэмдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсаны дүнд 3 ширхэг гар цүнх, нэг хар чемодан олж, мөнгөн дэвсгэртүүд болон ИЖ 79-8 маркын гар бууг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Хятад иргэний үйлдвэрт ажилладаг иргэнээс тус мэдээлэл алдагдсан байж болзошгүй аж.

Сэтгэгдэл бичих