Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль энэ оны эхнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Хуульд орсон нэг шинэчлэл нь хөдөлмөрийн маргааныг хурдан шийдэх эрхзүй бүрдэж буй явдал юм. Тодруулбал, хуулиар 20 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага бүр өмчийн хэлбэр үл харгалзан хөдөлмөрийн маргааныг таслах орон тооны бус, байнгын ажиллагаатай комисс байгуулан ажиллах юм. Харин 15-аас доош ажилтантай байгууллага сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандах боломжтой болж байна.
Комисс нь хөдөлмөрийн харилцаанд гарсан аливаа маргааныг 10 хоногийн дотор шийдвэрлэж байх юм. Ингэснээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан, үйл явцыг аль болох хурдан хугацаанд, бага зардлаар шийдэх боломжтой болжээ. Маргааныг анхан шатанд шийдвэрлэхэд илүү үр дүнтэй байдаг гэдгийг ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хууль тогтоомж хариуцсан хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа онцолж байна.
Хуульд “Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл” гэсэн шинэ бүлэг нэмж оржээ. Энэ нь хөдөлмөрийн харилцаа, маргааныг аль болох нийгмийн түншлэлийн зарчмаар шийдвэрлэх зорилгыг агуулсан байна.