Согтуугаар жолоо барьсан 101 зөрчил бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 3-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2085 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1786, хулгайтай холбоотой 37, гэр бүлийн хүчирхийллийн 180, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 122, хүний биед халдсан 82, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 148, эрүүлжүүлэх байранд хоносон 244, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 120 тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл бичих