Халдварын 488 тохиолдол батлагдсанаас 28 нь гадаадааас зөөвөрлөгджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 488 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол,  360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу  26 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1989 хүн эндээд байна. Одоогоор  халдвартай  2179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  3457 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих