/CGTN/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын үйл ажиллагаанд оролцоно гэж БНХАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт болсон Улсын их хурлын хуралдааны үеэр үг хэлэх үеэрээ спортыг улс төрөөс ангид байлгах ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ. “Бээжин-2022” Олимпын наадам ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд, Паралимпын наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд тус тус болно.