Улсын хэмжээнд албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэллээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил энэ сарын 1-нээс эхэллээ. Энэ ажил ирэх сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан АТГ-аас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн тодруулга асуулт, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн, арга зүйн зөвлөмжийг өгч ажиллаж байна.


Түүнчлэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн сарын 27-31-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 156 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 54 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор 102 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих