Боксчдыг 2022 онд хилийн чанадад олон тэмцээн хүлээж байна

оруулсан Алсын Хараа

Монголын боксчид ирж буй 2022 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх хоёрдугаар сарын 14-20-нд зохион байгуулна. Үүнээс өмнө Узбекистан улсад энэ сарын 20-ноос зохион байгуулах 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн шинэ оны анхны олон улсын тэмцээний салхийг хагалах юм байна.

Ийнхүү АИБА /AIBA/ буюу Олон улсын Сонирхогчдын боксын холбооноос 2022 онд зохион явуулах олон улсын тэмцээнүүдийн хуваарийг та бүхэнд толилуулж байна.

-Нэгдүгээр сарын 20-30-нд Узбекистан улсад 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

-Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 5 хүртэл өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

-Тавдугаар сарын 6-наас 21-нийг хүртэл Турк улсын Истанбул хотноо эмэгтэйчүүдийн ДАШТ

-Зургадугаар сард насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

-Есдүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам

-11 дүгээр сард Испани улсад залуучуудын ДАШТ

-12 дугаар сард насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангиллын их дуулга тэмцээн тус тус зохион байгуулах урьдчилан хуваарийг АИБА-гаас гаргаад байна.

Сэтгэгдэл бичих