Баярын өдрүүдэд эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргалаа.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд хоёр кабинет 9:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллана гэж НЭМГ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих