Парист амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлнэ

оруулсан Алсын Хараа

“COVID-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 12 дугаар сарын 31-нээс эхлэн Францын нийслэл Парис хотын гудамжинд амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэхээр болсныг хотын цагдаагийн газар мэдэгджээ.

Энэхүү журам нь 11-ээс дээш насны хотын бүх оршин суугч болон тус хотод зорчих хүмүүст хамаарна. Харин дугуйчид, автомашины жолооч нар, гадаа спортоор хичээллэх хүмүүст хамаарахгүй байна.

Францын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, тус улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 200 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ. Парист 100 мянган оршин суугч тутамд дунджаар 2 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих