Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл өндөр байна

оруулсан Алсын Хараа

/CNN/. “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан хүмүүсийн “омикрон” хувилбараар халдварлах эрсдэл “дельта”-гийнхаас өндөр байгаа ч вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс хамгаалсан хэвээр байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валеньский лхагва гарагт мэдэгдлээ.

“Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг нэмэлт тун тариулсан хүмүүстэй харьцуулахад халдвараар хүндрэх магадлал 10 дахин, нас барах магадлал 20 дахин өндөр байна. Мөн вакцин хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл нь 17 дахин их байна” гэж Р.Валеньский Цагаан ордонд “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.

“Үүнээс үзэхэд вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барахаас маш сайн хамгаалж байна. Мөн халдвар тархахаас ч сэргийлж байгаа хэдий ч вакцинд хамрагдсан хүмүүс ч мөн адил “омикрон”-оор халдварлах тохиолдол нэмэгдэж байгааг та бид харж байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучийн хувьд вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүсээс цаашид дахин өөр тунд хамрагдахыг хүсэх төлөвтэй байгааг мэдэгдээд, дөрөв дэх тунгийн талаар ярьж эхлэхээс өмнө вакцины үүсгэх дархлааны үйлчлэх хугацаа, ялангуяа мРНХ вакцины гурав дахь тун, “J&J”-ы вакцины хоёр дахь тунгийн үйлчлэлийн талаар судлах хэрэгтэй байгааг онцолжээ.

Сэтгэгдэл бичих